Нийслэл хотын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл бусдын орон байранд нэвтрэн бусдад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, тэд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд нийт 340 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээдүүд нь Говь-Алтай аймгийн харьяат 50 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат 59 настай, эрэгтэй Э нар бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан урьдчилсан байдлаар 9 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйд хулгайдсах болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тиймээс гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Иймд та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.