Ардчилсан намын "ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО"-ны ээлжит бус хуралдаан амжилттай болж өндөрлөжээ. Хуралдаанаар Ардчилсан намын ҮБХ-ны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг зохион байгуулж, гишүүдээ сонгосон байна.
ҮБХ-ын гишүүдэд хөтлөгч Э.Гантулга, МУГЖ Д.Сосорбарам, Эрчим хүчний сайд асан Д.Доржпүрэв, жагсагч Б.Цэгмид зэрэг олон хүн сонгогджээ. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар сонгогдсон байна.
Энэ талаар тус намын дарга асан С.Эрдэнэ "Хүндэтгэх шалтгаантай ирж амжаагүй олон хүн байна. Хөдөө орон нутагт, гадаадад байгаа хүмүүс ч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ынхаа ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч сонгогдож орж ирсэн.
АН-аас улстөр, нийгмийн томоохон албан тушаал эрхэлж байсан олон сайхан журмын нөхөд маань сонгогдон орж ирж байна. Нэг үгээр хэлбэл, АН-ын ҮБХ-ны чадавх, бүрэлдэхүүн маш сайжирсан" хэмээлээ.