Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрс тээврийн Монголын НЭГ жолоочоос халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнгөрөгч тавдугаар сарын 31-нээс Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр эхэлсэн. Гэвч манай улсын нүүрс тээврийн жолооч нараас коронавируст халдварын тохиолдол илэрснээс тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоож эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл Гашуунсухайтын боомтоор задгай тээвэрлэлтэд ажиллаж байсан нүүрс тээврийн Монголын нэг жолоочоос коронавируст халдварын тохиолдол илэрсэн гэх мэдээлэл байна.

Задгай тээвэр эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас хилийн боомтуудад тавих хяналт шалгалт тал дээр өндөр шаардлагуудыг тавьсан хэвээр буй. Харин задгай тээвэр эхэлсэн эл өдрүүдэд Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илрэхгүй тохиолдолд цаашид тээвэрлэлтийн хэмжээ, өдөрт хилээр нэвтрүүлэх автомашины тоог нэмэгдүүлнэ гэж мэдээлж байсан. Тэгвэл манай улсын нүүрс тээврийн жолоочоос халдвар илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас тээвэрлэлтэд дахин хязгаарлалт тогтоож байж болзошгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй юм.

Ташрамд дурдахад, Гашуунсухайтын задгай тээвэр эхэлснээс хойш Эрээнд ковид19-ийн дөрвөн тохиолдол илэрчээ

Автомашин шатсаны улмаас хоёр иргэн өртөж нас баржээ
Автомашин шатсаны улмаас хоёр иргэн өртөж нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.