Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: 42 албан тушаалтны ХОМ болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 422 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 124 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 298 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 9 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Эх сурвалж: АТГ

Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой
Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ