Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 18.30 цагаас өөрийн цахим хуудсаараа АН-ын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Түүний лайвын дараа түүнтэй нэгэн цагт өрсөлдөж явсан, МАН-ын лидерүүдийн нэг, Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Эбий даргын лайв. Зөв. Улсаа хөгжүүлэх, АН-ыг нэгтгэх чухал санаа олон хэлэв. Гэвч ярих зуураа АН-ын хашаа давуулан МАН, мань мэт рүү элс чулуу тувт цацах юм. Боль. Мань мэт танд, та бүхэнд сайныг хүснэ. Эхлээд хашаа хашаандаа учраа олцгое. Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа" хэмээжээ.
Эбий даргын лайв. Зөв. Улсаа хөгжүүлэх, АН-ыг нэгтгэх чухал санаа олон хэлэв. Гэвч ярих зуураа АН-ын хашаа давуулан МАН, мань мэт рүү элс чулуу тувт цацах юм. Боль. Мань мэт танд, та бүхэнд сайныг хүснэ. Эхлээд хашаа хашаандаа учраа олцгооё. Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа https://t.co/RZJRl3TFo1
— S.Bayar (@SBayar12) May 16, 2022