Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батхүү: Банкууд ганц зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг авч байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

Банкуудын зээл олголтын шимтгэл нэг хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ханджээ. Тэрбээр энэ талаараа "Банкууд нийлж иргэдийг хясан боогдуулж байна. Учир нь банкуудын зээл олголтын шимтгэл нэг хувийг судлаад үзэхээр ийм дүгнэлтэд хүрнэ. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагаа буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглоно гэж заасан.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Орон сууцны зээл авахтай холбоотой бүх баримтыг зээлдэгч өөрөө гаргаж байгаа. Харин банкны зээлийн эдийн засагч байран дээр очиж нэг удаа зураг авдаг. Гэтэл ганц удаа зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг авч байгаа нь шударга бус. Өөрөөр хэлбэл, ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна гэсэн үг.

Тиймээс өнөөдөр ШӨХТГ-т хандаж, "Банкуудад шалгалт оруулж өгөөч" хэмээн хүсэж байна.

Хэрвээ банкууд хууль зөрчсөн давуу байдлаа ашигласан гэсэн дүгнэлт гаргавал үлдсэн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. ШӨХТГ банкуудтай шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид хамтран ажиллахад бэлэн байгаа" хэмээлээ.

АН-ын бүлгийн даргын асуудлаар ҮХЦ-д ханджээ
АН-ын бүлгийн даргын асуудлаар ҮХЦ-д ханджээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.