Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлгийн даргын асуудлаар ҮХЦ-д ханджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцсэн талаар бид мэдээлсэн. Хурал хаалттай болсон бөгөөд асуудлыг шийдэлгүй дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон байдаг.

Тэгвэл АН-ын бүлгийн зарим гишүүд АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлаар ҮХЦ-д хандсан байна. Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "хуулиараа чөлөөлөгдөх боломжгүй" хэмээн өөрийгөө өмгөөлж буй. Харин тус бүлгийн зарим гишүүд "Хэн нэгнийг бүлгийн даргаар томилоод хэзээ ч огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг байдлаар бид цааш явах юм бол Монголд ардчилал бий гэж хэлэхэд хэцүү болно. Бүлгийн дарга Д.Ганбат байгаа цагт АН сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байна, бүлгийн даргын асуудлаар ҮХЦ-д хандсан" гэсэн юм.

Н.Ганибал: Ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол олонхийн шийдвэрээр чөлөөлдөг нь алтан ЗАРЧИМ
Н.Ганибал: Ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол олонхийн шийдвэрээр чөлөөлдөг нь алтан ЗАРЧИМ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.