Цагдаагийн байгууллагаас дээрмийн шинжтэй хэд хэдэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 04-ний өдрийн 00.40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” хүүхэд гар утсаа дээрэмдүүлсэн байна. Уг дуудлагын дагуу шалгаж, хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн тус өдрийн 03.41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О”-г согтуугаар явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй “Т” гэгч нь гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.