Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ банк НДС-д төлөх 110.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хангалтгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг энд тэнд байршуулаад авч чаддаггүй асуудлууд байгааг онцлоод "Чингис хаан" банкны зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгааг мэдээлэв.

Тэрбээр "Чингис хаан" банкны асуудал байна. "Чингис хаан" банк эргэн төлөх асуудлаараа гэрээ байгуулсан ч үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Байгуулсан гэрээнээсээ 27 тэрбум гаруй төгрөгийг огт төлөөгүй байна. Энэ асуудлаар тус банктай уулзсан уу. Хариуцлага тооцох уу. Өнөөдрийн байдлаар 110.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Энэ авлагуудаа аваад улсын хохиролгүй болгооч" гэлээ.

Б.Осоргарав: Эрдэнэт хотын жишгээр Оюутолгойн уурхайг түшиглэсэн хот байгуулж, эдийн засгаа СЭРГЭЭЕ
Б.Осоргарав: Эрдэнэт хотын жишгээр Оюутолгойн уурхайг түшиглэсэн хот байгуулж, эдийн засгаа СЭРГЭЭЕ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.