Remax хөрөнгө зуучлалын компаниас болж хохирсон иргэд эсэргүүцэл илэрхийлэн NoRemax хөдөлгөөнийг эхлүүлээд байна.
Хохирсон иргэдийн зүгээс "Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар Remax-тай гэрээ хийсэн. Гэвч тухайн байр нь буцаагдахад хүрсэн.Тиймээс байраа авч чадахгүйд хүрч гэр оронгүй болсон. Компанийг нь судалж үзтэл их хэмжээний өртэй, санхүүгийн хувьд уналтад орсон газар байсан. Тодорхой нэр бүхий агентууд хохирсон иргэдийн ихэнх гэрээнүүдийг голлон гаргасан бөгөөд одоогоор Remax-тай холбоотой 20 орчим иргэн хохирсон" гэх байр суурийг илэрхийлээд байна.
Хохирсон иргэдийн зүгээс тус компанийн төв салбарт ирж холбогдох хүмүүстэй нь уулзах гэсэн боловч хаалгаа цоожилсон учир уулзаж чадаагүй гэдгийг мөн хэллээ.