Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсвийн тодотголоор 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 520 тэрбумыг хасна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр МАН бүлэг ээлжит хурлаа хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, "Засгийн газар энэ удаагийн төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтаас 520 орчим тэрбум төгрөгийг хасна гэж тооцсон байна. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт нийтдээ 1 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр энэ оны хөрөнгө оруулалтын тал хувь хасагдаж байгаа. Хэмнэлтийн горимын хүрээнд импортыг багасгавал ханшаа барьж чадна гэж үзэж байна. Тиймээс Засгийн газраас оруулж ирж буй төслийг дэмжиж байна.

Мөн яамдтай холбоотойгоор урсгал зардлыг танах ёстой гэсэн асуудал гарч ирж байна. Энд ялгавартай хандах ёстой гэдэгтэй санал нэг байна" гэв.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ
 
О.Номинчимэг: Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчхээд байна
О.Номинчимэг: Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчхээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.