Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон анхаарвал зохих зарим асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт:

"ОXУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Константин Косачев болон хариуцлагатай зарим албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “АНУ Украйнд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулж байгаа” талаар мэдээлж буйн үр дагавар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд xүргэж болзошгүй учраас Монгол Улсын Засгийн Газраас хоёр орны xоорондоx цаашдын итгэлцлийг хангаx үүднээс xөндлөнгийн, хараат бус олон улсын шинжээч /эксперт/-д хандан дүгнэлт гаргуулж, олон нийтэд болон найрсаг харилцаатай хөрш ОХУ, НҮБ-ын бусад гишүүн орнуудад яаралтай мэдэгдэx нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар xотод хэсэг иргэд “No bio lab”, “No bio weapon” буюу “Био лаборатори хэрэггүй”, “Био зэвсэг хэрэггүй” гэсэн самбар барин жагссан нь олон улсад болон ОХУ-ын хариуцлагатай, нөлөө бүхий албан тушаалтнуудад энэxүү биологийн лаборатори нь Монголд хэдийнэ байгуулагдчиxсан юм шиг ойлголтыг төрүүлсэн байж болзошгүй тул эрxэм Ерөнxий сайд Таныг Засгийн газрын харьяа зохих байгууллагууддаа үүрэг чиглэл өгч, эдгээр иргэдийн тавьж буй шаардлага, мэдээллийн эх сурвалж нь бодитой эсэxэд хяналт тавьж, шалган тодруулахыг хүсч байна.

Үүнээс гадна өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын нэг иргэн төв талбай дээр өөрийгөө шатаалаа. МАН үнэмлэхүй олонхиор засаглаж байхад хоёр даxь удаагаа давтагдаж буй энэ ноцтой асуудалд Монгол Улсын Ерөнxий сайд Та онцгой анxаарч, цаашид ийм явдал гаргуулаxгүй байx нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэx, нийгмийн буxимдлыг зөв ойлгож, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хүсч байна" гэжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны найман банкаар олгож эхэлжээ
Хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны найман банкаар олгож эхэлжээ
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.