Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Татварыг түр хугацаагаар бууруулж, иргэдийн “нуруун дээрх ачаа”-г хөнгөлөх хэрэгтэй

Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт эдийн засагт онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан тодорхой зардал, татваруудыг хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэллээ. Тэрээр ард иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ нөхцөл байдлаа өшөө хүндрүүлэхгүй байх үүндээс түр хугацаанд;

1-рт НӨАТ-ыг 50% бууруулах, эсхүл НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгож нэмэгдүүлэх

2-рт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5% болгож бууруулах

3-рт Хүн амын орлогын албан татварыг 5% болгож багасгах

4-рт Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаагаар буюу 1 жил бууруулах зайлшгүй шаардлагатай. Ийм байдлаар иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, аж ахуйн нэгжүүдээ алагчлалгүй дэмжих асуудлыг Төсвийн тодотголд оруулж шийдэх зайлшгүй хэрэгтэй байна. Мөн төсвийн орлогын дутагдлаас төрд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, урьдчилж борлуулах, ЗГ-ын бонд гаргах нь ниргэсэн хойно нь хашгирахаас сэргийлэх эдийн засгийн дархлаажуулалт болно гэж мэдэгдсэн юм.

Э.Бат-Үүл: Путины гар хөл Х.Баттулга Монголыг төв Азийн Беларусь болгох гэж байна
Э.Бат-Үүл: Путины гар хөл Х.Баттулга Монголыг төв Азийн Беларусь болгох гэж байна
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.