Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхийг Зөрчлийн тухай хуулиар шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

No description available.Эцэг, эх нь архидан согтуураад хоорондоо маргалдаж, улмаар бага насны хүүхдээ 30 гаруй минут гудамжинд газар хэвтүүлсэн гэх мэдээлэл өчигдөр /2022.04.13/ цахим сүлжээнд цацагдсан. Тус мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Налайхчуудын нээлттэй групп цахим хуудсанд нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд үлдээсэн гэх мэдээлэл тавигдсан. Тус асуудлыг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс шалгаж дүүргийн Гэр бүл, хөгжлийн залуучуудын хэлтэст мэдэгдэж дөрвөн сартай А гэх хүүхдийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзлэгт хамруулан, хүүхдийн түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. Түүний эцэг, эх болох 28-38 насны Б болон Д нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Дүүргийн гэр бүл, хүүхдийн эрхийн улсын байцаагчаас эцэг, эх байх эрхээ биелүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг хийж байна. Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хүүхдийн бие махбодид халдсан эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Одоогоор хүүхдийн эрхийн улсын байцаагчаас бусад төрлийн зөрчил байгаа эсэхэд, цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд хяналт шалгалтын ажлыг явуулж байна" гэв.

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ
Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.