Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг намын даргаар батламжлах ээлжит бус ИХ ХУРАЛ болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан.

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хуралдаа өнөөдөр болно. Хуралд оролцохоор 21 аймгаас АН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсээр байгаа гэх мэдээлэл байгаа.

Харин нөгөө талд нь С.Эрдэнэ даргатай АН-ын талынхан уг сунгааг дүрмийн бус хэмээн үзэж, хүчингүй гэдгийг зарлаад буй. Өөрөөр хэлбэл, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан С.Эрдэнэ талын дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байхад хуучин дүрмийн дагуу явагдсан уг сунгаа нь дүрмийн бус аж. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө УДШ-ээс бүртгэж авсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргын сунгаагаар бус Үндсэний бодлогын хорооны хурлаас томилохоор өөрчлөөд буй ажээ.

Д.Монголхүү: Хуваагдсан АН-ыг буцааж нэгтгэх нь хоёр өөр шашинтай хүнийг нэг дор байлгахтай агаар нэг
Д.Монголхүү: Хуваагдсан АН-ыг буцааж нэгтгэх нь хоёр өөр шашинтай хүнийг нэг дор байлгахтай агаар нэг
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.