ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн гарчиг бүхий постыг нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл эл асуудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "ОХУ-руу ноот бичиг явуулаагүй. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг миний бие дуудаж уулзаад, учир байдлыг нь тайлбарлуулсан. Олон удаагийн шахалт, дарамт гэж хэлж болох шаардлагын хариу болгож мэдэгдэл тавьсан гэдэг тайлбарыг хэлсэн.
Ноот бичиг явуулна гэдэг нь өндөр түвшний арга хэмжээ. Тиймээс бид эхний ээлжинд уулзаж, нийгмийн сүлжээнд талцал хуваагдал үүсгэж, иргэдийг бухимдуулах асуудал үүсгэснийг өөрт нь анхааруулсан. Цаашид Элчин сайдын яам руу халдсан, хандсан асуудал үүсвэл ГХЯ-тай хамтарч ажиллах талаар ярилцсан" гэв.