Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ: Хорих ангийн дэд дарга хоригдогчийн үйлдлийг таслан зогсоох явцад хүч хэрэглэсэн болох нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дэд дарга нь хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тус мэдээлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,

"Тухайн хоригдсон этгээд нь бусдын биед хүч хэрэглэн халдсан, мөн алба хаагчийн тавьсан албан ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан. Уг бичлэг нь тухайн хоригдогчийн гаргасан үйлдлийг таслан зогсоох үеийн бичлэгийн нэг хэсэг бөгөөд тухайн этгээдийн үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Прокурорын байгууллагаас дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын II дугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй. Харин алба хаагчийн гаргасан үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна. Мөн хариуцлага тооцох болно" гэв.

ЗГ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцааг 2 саяар нэмэгдүүлж, иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна
ЗГ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцааг 2 саяар нэмэгдүүлж, иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.