Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо УИХ дахь эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 34 секунд
Гэрэл зургийг mpa.mn

"Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо" НҮТББ-аас МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөхгүй байгаа тул УИХ дахь эмэгтэй гишүүдэд дахин шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

Шаардлагад "Эх орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг эх хүний зөн совин, мэдрэмжээрээ мэдэрч таныг зүрх сэтгэлээ чилээж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Үнийн хөөрөгдөл, гадаад өр зээл нь МОНГОЛ улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг ганхуулж байна. Иймээс үнийн хөөрөгдлийг намжаах шат дараатай арга хэмжээ нэн яаралтай авч ажиллах санаачлагыг УИХ-ын гишүүн, “ЭЭЖ” та Монголын улсын ерөнхий сайдаас шаардана уу.

Бид Монгол улсын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө үнийн хөөрөгдөлтийг бууруулах шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлээд 14 өдөр болсон. Энэ хугацаанд ард иргэдийн дунд Үнийн хөөрөгдөлт амьдралд яаж нөлөөлж байгааг нийгмийн бүхий л түвшний амьдралтай 15000 иргэдээс санал асуулгын тандалт хийхэд 100% үнийг хөөрөгдөлтийг буруушааж байна.

Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зорилтод бүлгийн айл өрхөөр ороход 0-5 насны хүүхдүүд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох магадлал маш өндөр байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. Дээрх хүндрэлтэй асуудалд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Эх орон, ард түмэн, ирээдүй хойчийнхоо төлөө гэсэн сэтгэлгүйгээс улбаатай гэж ээжүүд бид нар үзэж байна.

Засгийн газар, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мах, гурил, сүү, бензиний үнийг тоггворжуулан тоггмол нэг үнэ дээр байлгах тал дээр арга хэмжээ авч шийдвэр эс гаргаваас одоогийн цалин тэтгэвэрээр энэ үнийн хөөрөгдөлд орсон бараа, бүтээгдэхүүн аваад амьдрал ахуйгаа зохицуулахад бэрх болж байна. Иймд Монголын эмэггэйчүүдийн төлөөлөл болж УИХ-д сууж байгаа хүнийхээ хувьд та ерөнхий сайдаас 2022 оны 03-р сарын 23-нд хүргүүлсэн бидний шаардлагыг шаардаж ажлын 3 хоногг шийдвэр гаргуулахад гун туслалцаа үзүүлнэ үү" гэжээ.

“Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 10 хувьдаа ч хүрээгүй байгаа“
“Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 10 хувьдаа ч хүрээгүй байгаа“
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.