ТЕГ-аас нэр бүхий 5 иргэн улстөрчдийг хөнөөхөөр бэлтгэж байсан гэх ноцтой мэдээллийг өгсөн. Ингэхдээ тус этгээдүүдийн орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олсон гэх мэдээллийг өгсөн юм. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Мөн ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Уг хэрэгт холбогдсон 5 этгээдийн нэг нь дээрх хууль бус үйл ажиллагаандаа ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан. Тухайн эрүүгийн хэргийг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө.