Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ сарын 6-н буюу өнөөдрөөс Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр ШУУД нислэг үйлдэнэ. Тодруулбал, Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул руу долоо хоног бүрийн лхагва гарагт нислэг үйлдэх юм. Улаанбаатар хотоос 9 орчим цаг нисээд Истанбул хотод хүрэх аж.
Улаанбаатараас эхлэлтэй хоёр талын нислэгийн тийзний үнэ 2.650.000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд нислэгийн суудал дүүргэлтээс хамааран өөрчлөлт орох боломжтой гэж МИАТ-ээс мэдээллээ.
Гэхдээ валютын ханшын зөрүүнээс өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу гэжээ.