“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байранд шалгарч, өвөрмөц содон хоолой авьяас чадлаараа олон түмний талархлыг хүртсэн барилгачин залуу А.Отгонбаяр таалал төгсжээ. Энэ тухай түүний найз дуучин н.Даваасүрэн "Найз минь тайван нойрсдоо" хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна.
Мөн зарим нэг урлагийнхан эмгэнэл илэрхийлсээр байна.
Тэрээр "Авъяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарч, өөрийн авъяасаар энгийн нэгэн барилгачин залуугаас Монгол түмний хайртай хүү болж чадсан юм.
Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.