Өнгөрсөн Бямба гарагт "KFC" түргэн хоолны газраар үйлчлүүлсэн өсвөр насны дөрвөн хүүхдийг тус газрын ажилтан зодсон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Хоум Плаза" салбарын КFC түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан өсвөр насны дөрвөн хүүхэд хоорондоо ярилцаж инээсэн гэх шалтгаанаар тус газрын ажилтан 13 настай хоёр охины биед халдсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлжээ.
13 настай хоёр охины биед халдсан KFC-ын ажилтны хэргийг шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.