Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: “Хөтөл цемент шохойн үйлдвэр“-ийг З.Энхболд, Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нар бүлэглэн дээрэмдсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

"Хөтөл цемент шохойн үйлдвэр" ХК-ийн хувьчлалтай холбоотойгоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2015 онд Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа тогтоол гаргаж чиглүүлж өгснөөр "Хөтөл шохой, цемент үйлдвэр"-ийг 1.3 тэрбум төгрөгөөр 50 сая тонны нөөцтэй, ордтой нь авсан. Зөвхөн шохойн чулуун нөөцөөр нь бодоход 150-200 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ. Ингээд төрийн өмчийн 119 хувьцааг Хөтөл гэх "цаасны компани"-д өгсөн.

"Хөтөл цемент шохойн үйлдвэр" ард түмний баялгийг авахын тулд бүлэг хулгай дээрэм хийсэн. Энэ хэрэгт Х.Баттулга, З.Энхболд, Д.Эрдэнэбилэг буюу "сахал" Эрдэнэбилэг гэх хүмүүс оролцсон.

Өнөөдөр Хөтөл цемент шохойн үйлдвэрийн ажилчдын нийгмийн байдал асар хүнд болсон байна. Ажилчдын дөрөвний нэгийг нь халж, цалинг нь нэмээгүй байна. Монголчууд бизнес хулгай луйвраа ялгамаар байна. "Хөтөл цемент шохойн үйлдвэр" бизнес биш хулгай дээрэм.

"Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн толгой компани болох "Хөтөл" ХХК нь Хөгжлийн банкнаас ямар нэг барьцаагүйгээр 305 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл 2018 онд захирал болох М.Бөх-Очир нас барснаар энэ компани эзэнгүй болсон. Эзэн биегүй компанийн өрийг хэн ч төлөхгүй. Энэ өр зээлээс мултрахын тулд өв залгамжлагч гарч ирээгүй. Миний үзэж байгаагаар энэ М.Бөх-Очир гэх хүн дээрх хэдэн луйварчдын нүүр царай болоод гэр бүлээрээ хохирч байна. Энэ гэр бүлд ямар дарамт шахалт ирж байгааг бид мэдэхгүй" гэлээ.

Оскарын шууд дамжуулалтын үеэр Уилл Смит Крис Рокын нүүр рүү цохижээ
Оскарын шууд дамжуулалтын үеэр Уилл Смит Крис Рокын нүүр рүү цохижээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.