Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

May be an image of moneyМонгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо immigration.gov.mn цахим сайтад хандан, “Албан болон хувийн хэргээр оршин суух” хэсэг рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Харин хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирж, оршин суух үнэмлэхээ хэвлүүлэн авах боломжтой.

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Оршин суух зөвшөөрлийг тухай бүр гурав хүртэл жилээр сунгах аж.

“2022 онд ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн“
“2022 онд ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн“
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.