Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2022 онд ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам,өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудтай албаныхан танилцсан билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд, Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, Вакцин Биобэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд, таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж, 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн.

Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь бид 3 ортойгоор сүрьеэгийн эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчидээ хүлээн авахаар бэлэн болоод байна. 2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитын тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхэр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар , ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна" хэмээв.

Согтуу жолоочийн гаргасан ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ
Согтуу жолоочийн гаргасан ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.