Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: МАН-ын зөвлөх АН-ын сунгаанд оролцож байгаад манай намын гишүүд гайхаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

АН-ын даргын сунгаатай холбогдуулан С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй АН-аас мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга гэж хүн АН-аас сонгогдож байсан. Гэхдээ энэ хүн хувь хүний эрх чөлөө, ардчилсан тогтолцоог хамгаална гэж АН-аас нэр дэвшсэн. Харамсалтай нь ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш Монголын ардчилалд заналхийлж, АН-ын үнэт зүйл рүү нулимсан.

Тодруулбал, Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны ажиллагаанд элсүүлэх тухай ярьж эхэлсэн. Монгол улс бол аль нэг дайтагч талд ордоггүй энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой улс. Гэтэл энэ бодлогын эсрэг бодлого зарласан, уриалсан. Мөн Ерөнхийлөгчийн засаглалыг янз бүрийн байдлаар сурталчилж эхэлсэн. Ийм учраас Х.Баттулга гэж хүнийг АН-ын сунгаанд оролцох ёсгүй гэж үзэж байна.

Манай намын гишүүдээс МАН-ын зөвлөх АН-ын сунгаанд оролцож байгаа талаар их санал шүүмжлэл ирүүлж, асууж байна. Манай намын жирийн гишүүдийн асууж буй энэ асуултад МАН-ын дарга, ерөнхий сайд хариулт өгөх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн биелэлтийг хангуулагч хүн мөн л юм бол энэ асуудлаар албан ёсны хариулт өгөх ёстой.

Шүүх шударга ажиллах ёстой. Гэтэл Х.Баттулгын дохиур болсон Д.Ганзориг гэх шүүгч АН-ыг самрах, талцуулах бүх зүйлийг хийж байгаа. Үүнтэй тэмцэнэ.

Нэг зүйлийг хэлэхэд нөгөө талын АН гэж байхгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотор "жам" нам гэж байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна" гэв.

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол төрийн бодлого хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл
С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол төрийн бодлого хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл
 
Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.