Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол төрийн бодлого хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төрийн бодлого хэрэгжихгүй байгаа нэг асуудал байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 1968 оноос хойш буюу 50 гаруй жил яригдаж байна. 2014 онд Засгийн газрын шийдвэр гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрөнгө мөнгийг нь шийдсэн. Өнгөрсөн жил гүйцэтгэгч компани тодорсон. Гэвч иргэд эсэргүүцсээр байна. Энэ нь иргэдийн байгаль орчны тухай мэдээллийг хангаагүйтэй холбоотой. Энэ эрхийг хангах гэж 2 компани 500 сая төгрөгийн үнэлгээ хийсэн. Хэрвээ иргэдийн мэдэх эрх хангагдсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Мэдэх эрхийг нь хангаагүй компаниудад ямар хариуцлага тооцох вэ. Хэрхэн шийдэх вэ" гэлээ.

БОАЖ-ын газрын дарга А.Энхбат "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотойгоор тулгамдаад буй асуудал бол нүүлгэн шилжүүлэлтийн асуудал. Энэ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэл төслийн үйл ажиллагаа эхлэх шатандаа орно" гэлээ.

АН: Х.Баттулга цаазын ялыг сэргээх, ШХАБ-д элсэх зэргээр МУ-д хохирол учруулахыг оролдсон
АН: Х.Баттулга цаазын ялыг сэргээх, ШХАБ-д элсэх зэргээр МУ-д хохирол учруулахыг оролдсон
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.