Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөн хэрэглэл, бурхан шашны эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долдугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилжээ.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдох боломжтой аж.

Замын цагдаагийн гүүрийн ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөжээ
Замын цагдаагийн гүүрийн ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд