БНСУ-ын 20 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрчээ. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин болох Ард түмний хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл 0.73 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан байна.
Ерөнхий прокурор асан Юн Сок Ёл ялалт байгуулсны дараагаар хэлсэн үгэндээ "Энэ ялалт нь ганцхан манай намын ялалт биш ард түмний ялалт юм.
Хоёр өрсөлдөгчдөө амжилт хүсье" гэв.
Мөн тэрбээр тус хоёр өрсөлдөгчөө цаашид ард түмнийхээ төлөө нэг хүн шиг нэгдэн ажиллахыг уриалсан юм.
Мэргэжилтнүүд түүнийг гадаад харилцаа, улсын аюулгүй байдалд ихээхэн ач холбогдол өгч ажиллана хэмээн таамаглаж байна.