Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит барилдаан болж өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо.
Ингээд өнөөдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Л.Отгонбаатар үзүүрлэв. Харин их шөвөгт улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Н.Золбоо нар шалгарлаа.