Ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан бүх нийтээрээ амрах юм. Тодруулбал, Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
Сануулахад, мягмар гаригт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.