Ардчилсан намын XIII ээлжит их хурал болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Монголд болохгүй зүйлд улстөрд байдаг. Улстөрд болохгүй байгаа зүйл намыг тойроод л байдаг. Тиймээс намын тухай хуулийг өөрчлөх гээд би зүтгүүлээд чадаагүй. Улстөрийн намын даргыг дээд шүүх шийддэг энэ балмад явдлыг зогсоох хэрэгтэй. Үүнийг улстөрийн намын тухай хуулиар хориглох ёстой.
АН-ыг нэгтгэе, нийлүүлье, нэг болъё оо. Ардчиллын баталгаа болсон энэ нам хоёр юм болчихсон харагдаад байгаа учраас хүмүүс тоглоод байна. Монголын ардчиллыг устгах үйл ажиллагаа явагдаж байна. Бид хүнд өгөөш өгмөөргүй байна. Хоорондоо суугаад ярилцах хэрэгтэй байна. Хоёр талаасаа хэлэлцээд шийдмээр байна. Эргээд нэгдмээр байна. Тэгээд дарга цэргээ сонгоод дүрмийн өөрчлөлтөө хийцгээе. Шалтаг өгөх тусам дамжуулаад улстөрийн тоглолт хийгээд байна. Бид ардчиллаа устгаж болохгүй.
Э.Бат-Үүл хоригдох гэж байхдаа намаа нэгтгээрэй гээд хашгираад явсан. Сая уулзахад бас хэлж байна лээ. Энэ үгийг би дамжуулъя. Би гэрээ татан буулгаж болохгүй" гэлээ.