Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхсайхан: Путины дотор Сталин ч бий, Гитлер ч бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Ардчилсан намын XIII ээлжит их хурал болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Орос, Украины асуудалд анхаарлаа хандуулж байгаа нь маш чухал. Энэ асуудалд монголчууд хуваагдсан байдалтай байна. Нэг хэсэг нь айдсаараа, нөгөө хэсэг нь үнэт зүйлсээрээ хуваагдсан байгаа. Энэ айдас монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа. Бид олон Ерөнхий сайдуудаа Зөвлөлт коммунист Орос улсуудад цаазлуулж, олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тиймээс энэ айдас улам гүнзгий байгааг ойлгож байна. Гэхдээ би 1990 онд айдсаа давж, ардчилсан нийгмийг авч ирж байсан.

Өнөөдөр энэ алтан түрэмгийллийг үйлдэж байгаа Путины дотор Сталин ч бий, Гитлер ч бий. Учир нь гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэхийг бодлыг Гитлер сэдэж байсан бол өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхах, сөрөг хүчнийг устгах бодол Сталинд байсан. Тэгэхээр энэ бодол Путины дотор бий болсон байна. Ер нь дарангуйлагч бий болсон цагт амьдрал сайхан байхгүй нь тодорхой. Дарангуйлагч бий болоход түүнийг тахин шүтдэг ард түмэн нөлөөлдөг. Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байна. Ойлгомжтой. Гэвч дайныг эсэргүүцсэн хүмүүсийг барьж хорьдог байдал бий болж байна. 15 жилийн хорих ял оноохоор хууль баталж байна. Энэ нь дарангуйллал тогтсон болохыг тод харуулж байна.

Тиймээс Украинд болжж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс дайныг хатуу эсэргүүцэх ёстой. Барууныхан цэргийн машиныг түргэн зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байна. Энэ арга хэмжээ нь Орос, Монголын аль аль талд нь хүнд тусна. Дайныг хурдан зогсоохын тулд АН үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дуугай суух нь бүр аюултай” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

ФОТО: Монголд байгаа Украины иргэд дайныг эсэргүүцэж, хоёр дахь өдрөө жагсаж байна
ФОТО: Монголд байгаа Украины иргэд дайныг эсэргүүцэж, хоёр дахь өдрөө жагсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.