Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Монголд байгаа Украины иргэд дайныг эсэргүүцэж, хоёр дахь өдрөө жагсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголд амьдардаг Украины иргэд "NO WAR" тайван жагсаалыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Тэд "Монголчууд бидэнд маш сайхан хандаж байна. Гэхдээ Украин улсад байгаа бидний гэр бүл, найз нөхөд маш их айдастай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Оросын дайралт Украин улсад хүнд нөхцөл байдлыг авчирсан.

Ийм нөхцөлд төвийг сахих нь байдлыг улам хүндрүүлнэ. Монголчууд энэ дайнд өөрсдийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Харин дуугүй өнгөрч болохгүй. Украин улсын жирийн хотууд бөмбөгдөлтөд өртөж нөхцөл байдал маш хүнд байна. Энэ бол хоёр улсын асуудал биш дэлхий нийтэд хамааралтай асуудал. Дэлхийд энх тайван хэрэгтэй болохоос дайн хэрэггүй" хэмээн сэтгэлээ илэрхийлсэн.

Жагсаал өчигдөр УИХ-ын урдах талбайд болсон бол өнөөдөр УДЭТ-ын гадна талбайд болж байна.

ШУУД: Ардчилсан намын  XIII ИХ ХУРАЛ болж байна
ШУУД: Ардчилсан намын XIII ИХ ХУРАЛ болж байна
 
Чуулганы хуралдаанд удаа дараа суугаагүй УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ авахаар болжээ
Чуулганы хуралдаанд удаа дараа суугаагүй УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ авахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.