МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргаж буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь олны анхаарлын төвд орж шүүмжлэл дагуулаад буй
Тэгвэл нийтлэлч, зохиолч Б.Батбаяр буюу Баабар жиргээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Айлын нэг эрх охин хүний толгой дээр кофе асгахад л Хөгжлийн банкийг нам дарж байна шүү дээ. Загасны ой 8 секунд" гэжээ.
Айлын нэг эрх охин хүний толгой дээр кофе асгахад л Хөгжлийн банкийг нам дарж байна шүүдээ. Загасны ой 8 секунд!!!
— Baabar (@Baabarniitlelch) March 3, 2022