Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох нь чухал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар их чуулган эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Үндэсний спортын хороод Монгол орны өнцөг булан бүрээс хуран чуулж Үндэсний спортын анхдугаар чуулганаа зохион байгуулж байгаад төрийн тэргүүн баяр хүргэж, талархал дэвшүүлж байна. Үндэсний спортын хороод нэгдэн нийлж, эв нэгдлийг үлгэрлэн манлайлж, нэгэн зорилгын дор хамтдаа үндэсний их спортоо ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, дэлхий ертөнцөд сурталчлан танилцуулах зорилгоор Монголын үндэсний спортын хороог үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснийг төрийн тэргүүн дэмжиж энэхүү чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

6000 жилийн тэртээх хадны зурагт бөхийн барилдаан, морины уралдааныг зурж дүрсэлсэн байдаг. Монголчууд бидний анхны төрт улс Хүннү гүрний үед бөх барилдаж, морь уралдаж байсан түүхэн баримт байдаг нь монголчууд бидний түүхэн өв соёл эрийн гурван наадам төрт ёсны түүхэн улбаатай салшгүй холбоотой болохыг нотлон харуулдаг юм.

Монголчууд бидний аугаа их түүх Монгол адуутай салшгүй холбоотой. Монголын түүхийг Монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, Монгол морь хамтдаа дэлхийн түүхийг бүтээлцсэн түүхтэй. Тийм учраас Монгол морь бол Монголын ард түмний бахархал юм.

Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор нүүдэлчдийн соёл спортын их наадмыг эх орондоо томтмол зохион байгуулах нь чухал бөгөөд энэ ажил Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан" гэв.

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 30.4 хувиар өсчээ
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 30.4 хувиар өсчээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.