Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 488 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 274 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 214 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2087 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 1,212
- Хүндэвтэр – 2,921
- Хүнд - 453
- Маш хүнд – 45 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 14,437 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 4,631 иргэн байна.