Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн бага бүлэгт гурван настнуудыг бүртгэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.

Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлогтой.

Бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 17:59 цаг хүртэл хугацаанд WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдах бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхэд хамрагдах юм. Мөн зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл хийх аж. Тодруулбал, тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч:

- “Дунд” бүлэгт: 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,

- “Ахлах” бүлэгт: 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,

- “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ.

Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой. Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээнэ. Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг [email protected] имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар 08:30-17:30 цагт холбогдож авч болно.

81 жолооч согтуу жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
81 жолооч согтуу жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.