Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг захиргааны аргаар хориглох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Цус ойртолтын асуудал байсаар байна. Цус ойртолтын аюултай түвшинд хүрсэн хичнээн сум Монголд байгаа вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ. Бид ургийн бичиг хөтлүүлээд л болчихно гэж бодохгүй байна. Захиргааны арга хэмжээ авдаг тогтолцоо хэрэгтэй" гэлээ.

Үүний хариуд "Аймаг бүрт цус ойртолт үүссэн ба улс орны эв нэгдэлд нөлөөлөхгүйн тулд аль нэг аймгийг онцлох нь тохиромжгүй" хэмээн ажлын хэсгээс хариулав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Захиргааны арга хэмжээ авах талаар олон улсын жишгийг бид судалж байна. Гадаадад цус ойртолтыг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Үүнийг эрүүгийн болон иргэний хэрэгт тооцон удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэж байгаа. Монгол Улсад ч мөн адил цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг захиргааны аргаар хорих, хориглох заалтууд байх хэрэгтэй" гэлээ.

ХӨСҮТ: Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа багасч байна
ХӨСҮТ: Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа багасч байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.