Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбартай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахыг үүрэгджээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр /2021.01.04/ ЭМЯ, НОК, ХӨСҮТ, НЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

“КОВИД-19” халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах, коронавируст халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Азийн АШТ-д оролцох баг тамирчдыг сонгох сорил тэмцээн энэ сард болно
Азийн АШТ-д оролцох баг тамирчдыг сонгох сорил тэмцээн энэ сард болно
 
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.