Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг авч, өсгөж өгдөг гэх компанийн гадна эмх замбараагүй байдал үүсчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг авч, эргүүлэн өгөхдөө их хэмжээгээр нэмэгдүүлэн өгч буй мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг шалгахыг Санхүүгийн зохицуулах хорооноос Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэдгийг сануулсан.

Гэвч тус компани нь үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар байгаа талаар "Хөвсгөл" телевиз шууд дамжуулсан юм. Мэдээлэлд дурьдсанаар, тус компани нь эхний удаад иргэдээс дээд тал нь 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, хүүг нь 100 хувь буцаан олгож байсан бол өнөөдрөөс эхлэн хүүг нь 30 хувиар буцаан олгоно хэмээн мэдээлснээс ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус газрын гадна зодоон цохион, үймээн самуун үүсгэж буй аж.

Хүний эрхийн сонсголыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ
Хүний эрхийн сонсголыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ
 
Н.Учрал: Уул уурхайн дэд сайд болон АМГТГ-ын даргаар ажиллаж байсан хоёр хүнд Францын хоёр нөхөр авлига өгсөн байж болзошгүй гэдгийг Францын шүүх эцэслэчихсэн