Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ Ардчилсан намаасаа М.Тулгатыг хөөх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Ардчилсан намынхан бараг даргатай болох нь гэж О.Цогтгэрэлийн талынхан нэлээдгүй найдсан байх. Үгүй ч байж мэднэ. Харин хуулийн хүрээнд бүх зүйл өрнөх ёстой гэдгийг гадарлаж байсан АН-ын зарим нь хоорондоо ойлголцохоос өөр гарцгүй гэдгийг гадарлаж байв.

Ингээд шүүхээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхгүй гэх шийдвэрийг гаргахтай уралдаж С.Эрдэнэ өнөөдрийг хүртэл “бамбай” болгож явсан М.Тулгатаас татгалзав. М.Тулгат нь өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн “нохойд барьдаг ганц мод” нь байсаар ирсэн. Тийм байхад яагаад С.Эрдэнэ түүнээс татгалзав гэдэг сонирхолтой. Ард түмэн байтугай Ардчилсан намынхан хүртэл ойлгоогүй үлдсэн энэ асуултын хариулт нь урвалт гэх хардлага. С.Эрдэнэ тэргүүтэй түүний талын АН-ынхан уг асуултын хариултыг ингэж тодорхойлж байна.

Харин М.Тулгатыг ямар шалтгаан эсвэл ямар тохирооны үндсэн дээр өнөөдрийг хүртэл “тэмцэж” ирсэн хүмүүсийнхээ талд орсныг тааж хэлэхэд бэрх. Магадгүй тэр С.Эрдэнийг ирээдүйгүй гэдгийг гадарлаад урвахыг хүссэн ч байж мэднэ. Ганц найдвартай үнэн нь С.Эрдэнэд энэхүү М.Тулгатын үйлдэл нь таалагдахгүй байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ дараагийн алхам буюу өнөөх алдартай хөөлтийнхөө шинэ “ангийг” хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Эрдэнэ Ардчилсан намаасаа М.Тулгатыг хөөхөөр шийдсэн гэх мэдээлэл. Тодруулбал, дүрмийн дагуу АН-ын даргад нэр дэвшиж өнөөдрийг хүрсэн М.Тулгатыг дүрмийн бусаар АН-ын даргад нэр дэвшсэн О.Цогтгэрэлийн талтай үгсэн хуйвалдаж даргын суудал наймаалцаж, тохиролцох оролдлого хийсэн нь намын дүрэм зөрчсөн гэж үзжээ.

С.Эрдэнэ өчигдөр удирдлагын багийн хуралтай гэдгээ илэрхийлсэн. Улмаар гаргасан шийдвэр болон М.Тулгатын талаарх мэдээллийг өнөөдөр болох хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдэх бололтой.

Д.Мөнх-Эрдэнэ: Өмнө хүнд суртлын хана мөргөдөг байсан бол одоо чөлөөтэй бизнесээ эхлүүлэх боломжтой
Д.Мөнх-Эрдэнэ: Өмнө хүнд суртлын хана мөргөдөг байсан бол одоо чөлөөтэй бизнесээ эхлүүлэх боломжтой
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.