МАН-ын 30 дугаар их хурал үргэлжилж байна. Сангийн сайд Б.Жавхлан эрчим хүчний салбарт баримтлах бодлогын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас дунд хугацааны бодлогоо тодорхой болгосон. Бид цаашдаа олон жил ингэж явж чадахгүй. Намын дарга илтгэлдээ энэ том зорилтыг туулахын тулд өвдөлт мэдэрнэ гэж хэлсэн. Нэг өвдөлт нь эрчим хүчний салбарын өвдөлт юм. Гэхдээ бид аль болох эцсийн хэрэглэгчиддээ нэг дор том дарамт өгөлгүйгээр шат дараатайгаар аажмаар хэрэгжүүлнэ.
Бид сэргээгдэх эрчим хүчнийхээ бодлогыг маш тодорхой болгож, үүнийгээ олон нийтэд зарлах ёстой. Төр үүнийг хийж чадахгүй бол гадны хөрөнгө оруулагч болон төр хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний зах зээлийг нээж өгснөөр нийлүүлэлтээ өргөжүүлж, өртгийг багасгах боломж байна" гэв.