Цахим орчинд нэгэн ээж бага насны хүүхдээ хичээлээ муу, буруу хийлээ гэж зодож, хараалын үгээр харааж байгаа бичлэг нийтлэгдсэн.
Тус бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 15:00 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн С нь өөрийн нөхөр С-тэй гэртээ хоорондоо маргалдаж, бие биенийгээ хэл амаар доромжлон эхнэр С нь уурандаа хичээл хийж байсан 6 настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар “тэжээлийн доройтолтой, пизда” гэх зэргээр доромжлон нуруун тус газар нь 2 удаа гараар, 1 удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас С-ийн гаргасан үйлдэлд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.