Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“III тунгийн хамрагдалт нэмэгдсэнээр 12-оос доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл 2-3 дахин буурсан“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 40 секунд

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр халдварын шинэ мутаци хувилбартай холбоотой мэдээллийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр өгсөн юм. Тэрбээр "ДЭМБ-аас зарласнаар дэлхийн 25 улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна. Модерна, Пайзер компанийн зүгээс омикрон хувилбар луу чиглэсэн шинэ вакцины судалгааг хийж эхэлснээ мэдэгдсэн.

Омикроны халдвараас сэргийлэх чиглэлээр судалгааны үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, Окспордын их сургуулийн судалгааны багаас вакцин гурав дахь тунг нэмэлтээр хийх нь дархлааны Т эсийн идэвхжлийг нэмэгдүүлж, улмаар дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа нь омикроны эсрэг бүүстер тун үр дүнтэй байхыг нотолж байна гэх судалгааг танилцуулсан.

Манай улсын хувьд 9,10 дугаар сартай харьцуулахад тохиолдлын тоо 70 орчим хувиар буураад байна. Нийт хүн амын 22 хувь нь бүүстер тунд хамрагдсан. Нас баралтын халдварын оргил үеийн дундажтай харьцуулахад 4.5 дахин буурсан байна.

Вакцинд хамрагдаагүй байгаа жирэмсэн эхчүүд болон 12-оос доош насны хүүхдийн өвчлөл 2-3 дахин буурсан. Үүнээс харахад, гуравдугаар тунгийн хамрагдалт нэмэгдсэнээр шууд бусаар вакцинд хамрагдаагүй байгаа 12-оос доош насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурахад нөлөөлсөн байна" гэлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг“-үүдийг тодруулж байна
“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг“-үүдийг тодруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.