Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг“-үүдийг тодруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан ХНХЯ-ннс сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох зорилгоор "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-үүдийг тодруулж байна. Шагнал гардуулах ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүд оролцож байна.

Энэ арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох томоохон ач холбогдолтой юм.

Энэ жил арванхоёрдугаар сарын 3-ны "Ковид 19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

НҮБ-ын Ассамблейгаас энэ өдрийг 1981 оноос эхлэн гишүүн орнуудын хүрээнд тэмдэглэж ирсэн. ХНХЯ энэ өдрийг угтан сарын аяныг салбарын хэмжээнд болон бусад салбарын яам, агентлаг, ТББ-уудтай хамтран зохион байгууллаа.

Мөн энэ өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл хуралдах бөгөөд 2021 оны тайлан, 2022 оны үйл ажиллагаа төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм.

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.