Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ээжтэйгээ алхаж явсан 5 настай хүүхдийг мөргөж аминд нь хүрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Энэ сарын 29-н буюу өчигдөр 17.50 минутын орчим Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт алхаж явсан 5 настай бяцхан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн байжээ. Харин жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.

Жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу хэмээн ТЦА-наас мэдээлж байна.

Төсөвт 80 тэрбумаар тусгагдсан автобусны парк шинэчлэлийн ажил “гацаа“-нд орох уу
Төсөвт 80 тэрбумаар тусгагдсан автобусны парк шинэчлэлийн ажил “гацаа“-нд орох уу
 
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох  нэр дэвшигчийн сонсгол болно
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.