Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал 2-3 насны хүүхдүүдийн цэцэрлэгийг нээнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Олон улсад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь вакцинжуулалт бага байгаатай холбоотой. Үүнээс улбаалан нас баралт ихсэж, эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндэрч байна. БНХАУ-д гурав дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлээд байна.

Израиль Улсад гурав дахь тунгийн үр дүнгээр 60-аас дээш насны иргэдийн халдварын тохиолдол буурсан.

Их Британи Улс хүн амынхаа 20 хувийг нэмэлт тунд хамруулснаар халдварын тохиолдлын тоо 10 хувиар буурсан байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт 589,000 хүнийг вакцины гурав дахь тунд хамруулсан байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь юм. Бид цаашдаа зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал шар түвшинд шилжин хориглосон байгаа зарим арга хэмжээг цуцална. Өдөрт 10,000-аас дээш хүн вакцинд хамрагдаж байна. Их сургуулиудаар вакцинжуулалтын цэгүүд ажиллаж байна.

Бид зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал бүх шатны боловсролын байгууллагуудыг 100 хувь танхимаар хичээлллүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийн цэцэрлэгийн бүлгийг нээх боломж бүрдэнэ. Энэ талаараа БШУ-ны сайдтай тохиролцож ярилцсан" гэв.

“Эрдэнэт үйлдвэр“-ийн орлогч захирал асан З.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлийг шүүхэд шилжүүллээ
“Эрдэнэт үйлдвэр“-ийн орлогч захирал асан З.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлийг шүүхэд шилжүүллээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.