Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 342 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 292 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 11 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1896 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2961
-Хүндэвтэр 3379
-Хүнд 887
-Нэн хүнд 151 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 14692 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 7378 иргэн байна. Үүний 228 нь жирэмсэн, 1439 хүүхэд байна.