Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод хулгайлж байгаа хариуцлагагүй этгээдүүдтэй ард түмнээрээ тэмцэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн салбарын үндэсний чуулган болж байна. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь манай ард түмний экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд гаргана гэж би бодож байна. Мод тарих болох шинжлэх ухаан. Бид аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах ёстой.

Тэрбум мод тарих ажлын хүрээнд бид 1000 сургагч багш бэлтгэх зорилт дэвшүүлсэн. Мод тарьж ургуулах, хамгаалах ажлыг мэргэжил, аргазүйн хувьд заах 1000 сургагч багшийг ойрын хугацаанд бэлтгэнэ. Мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болж төлөвшинө гэдэгт би итгэлтэй байна.

Тэрбум мод хөдөлгөөнтэй зэрэгцэн уулнаас мод сугалж, өөр газар шилжүүлэн суулгах нэрийдлээр модны амь тасдах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зүй зохисгүй үйл явдал гарч байгааг ард иргэд шүүмжилж байна. Ийм зүйл огт гаргаж болохгүй. Урьд өмнө машин, машинаар нь мод ачаад явж байхад юу ч хэлдэггүй байсан бол өнөөдөр үүнийг мэдээлдэг болсон. Ойн сан Монголын ард түмний анхаарлын төвд орж эхэлсэн. Энэ бол Тэрбум мод үндэсний хөдөлгөөний бас нэгэн том ололт амжилт. Тийм учраас мод хулгайлж байгаа хариуцлагагүй этгээдүүдтэй ард түмнээрээ тэмцэх ёстой" гэв.

Австри Улсад вакцинд хамрагдаагүй хүмүүс хөл хорионд орлоо
Австри Улсад вакцинд хамрагдаагүй хүмүүс хөл хорионд орлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.